11. зүйл. Ганган эр хань биш. Дэндүү гоёж гангалдаг эр хэзээ ч халамжтай нөхөр, сайн эцэг болдоггүй. Тэд ховор нандин халуун орны ургамал лугаа адил үргэлжийн хайр халамжийг танаас шаардах атлаа өөрөө хүнийг өчүүхэн ч хайрлах чадваргүй байх нь элбэг.
12. зүйл. Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Хэрвээ та хүүхэмсэг эрийг үнэнч, халамжтай хань болгохыг хүсвэл маш их хичээн ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй, таны нас бие гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг томоожиж, ухаан суухыг харж хэзээ ч харж чадахгүй гэсэн үг. Учир нь нэгэнт сурсан занг өөрчлөнө гэдэг бараг бүтэлгүй зүйл.
13. зүйл. Амьдралаа аюул ослоор дүүрэн болгох гээгүй бол…. Хэрвээ эр хүн адал явдалд дурламтгай, аюул ослоос айдаггүй бол таны гэр бүлийн амьдрал ч адал явдал, аюул ослоор дүүрэн байна. Тэр таныг болон хүүхдүүдээ аз сорьсон тоглоомны бооцоонд тавихаас ч буцахгүй гэсэн үг.
14. зүйл. Хүсэл тачаал толгой цусдана. Хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь амьдралаа үрэхийн дохио. Тиймээс ухаалаг эмэгтэй хайр дурлал болон түр зуурын шохоорхол, эелдэг зан болон янагийн халамж, гэр бүлийн аз жаргал болон жолоогүй их хүсэл тачаалыг ялган салгах чадвартай байдаг.
15. зүйл. Ухаалаг эмэгтэй ямар амьдралыг хүсдэг вэ? Ухаалаг эмэгтэй элбэг хангалуун, тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргалын нэгэн хэсэг гэдийг мэддэг. Тиймээс гэр орноо ч энэ загвараар байгуулахыг хүсдэг.
16. зүйл. Бурханы бэлэг. Бурхан эм хүнд эр хүнийг гүн гүнзгий таньж мэдэх боломж олгохын тулд “болзоо” хэмээх зүйлийг “зохион бүтээснийг” ухаалаг эмэгтэй мэддэг. Тиймээс тэр бүх юмаа баллачихаас өмнө эр хүний сайн муу талуудыг бүгдийг нь мэдэж авахын тулд болзоонд явж, хэсэг хугацаагаар нөхөрлөн найзалж, хүнийг нь сайн таньж авахыг хичээдэг.
17. зүйл. Эр хүнийг таних арга. Хэрвээ та эр хүнийг бүрэн гүйцэд танихыг хүсвэл доорх зүйлийг заавал анхаараарай: - тэр ер нь эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байна? - мөнгөнд яаж ханддаг вэ? - гэр бүлийнхээ талаар юу ярьдаг вэ? - ажил албандаа ямар хандлагатай байдаг? - бусадтай сэтгэл доторхоо хуваалцан ярилцах чадвартай юу? - өөрийгөө хэрхэн үнэлдэг? - хэт их биеэ тоосон юм биш биз? - хариуцлага хүлээх чадвартай юу? - түүний дутагдлууд: тамхи татах, архи уух г.м. - үзэл бодол, чиг хандлага таарч тохирч байна уу? “найз нөхөд, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, дуртай дургүй зүйл г.м.” - түүний улс төрийн үзэл бодол? - түүний шашны чиг хандлага? - тэр юунд уурлаж бухимддаг вэ? Уурлаад гаж авир гаргадаг уу? - түрүүчийн найз бүсгүйчүүддээ хэрхэн ханддаг бол? Хэрвээ та эдгээрийн дийлэнх олонхд нь сөрөг хариулт өгвөл ямар хүнтэй учирсанаа ойлгох биз ээ. Танд тохирох хүн биш байгаа биз?
18. зүйл. Эрчүүдийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.
19. зүйл. Эхнэртэй хүнтэй орооцолдвол…. Ухаалаг эмэгтэй эхнэртэй хүнтэй хэзээ ч орооцолдохгүй. Учир нь далайн эрэгт өнгөрөөсөн жаргалтай ганц өдрийн тухай дурсамж бямба гаригийн орой болгон түүнийг хүлээж, эхнэртэйгээ хэрхэн эрхэлж байгаа бол хэмээн төсөөлөх тэр зовлон гунигийг нөхөхгүй гэдгийг мэддэг.
20. зүйл. Хуурамч эр. Хэрвээ эр хүн эхнэрээ хуурч байгаа бол хэзээ нэгэн цагт таныг ч бас хуурна. Тийм эрчүүд голлон эхнэр нь түүнийг ойлгодоггүй, эсвэл нөхцөл байдлын улмаас л гэрлэсэн хэмээн буруушаана. Түүний яриаг үнэн гэж бодвол өчнөөн удаан ханилсан эхнэр нь түүнийг ойлгож хайрлахгүй байхад та яаж чадах юм бэ?
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment