Сургуулийн холболт

10/23/09

Яагаад зарим хvн маш эрт сэрдэг вэ

Зарим нь хэдхэн цаг унтаад л сэрчихдэг. Тэгвэл ийм хvмvvсийн DEC2 генэнд мутаци явагдсан болохыг судлаачид илрvvлжээ.


vн шєнє найман цаг ноорсоход хангалттай. Харин цєєн тооны хvмvvс кофе болон сэргээх vйлчилгээ vзvvлэх ямар ч бvтээгдэхvvн хэрэглэлгvйгээр ердєє 4-6 цаг л унтдаг байна. Ийм нойргvйчvvд дуг нойрондоо умбаж байгаа хvмvvсийг хараад атаархдаг нь лавтай. Нєгєє талаас тэдэнд олдсон томоохон завшаан ч юм шиг. Єєрєєр хэлбэл тэдний ажлын бvтээмж маш сайн. Шинжлэн ухааны талаас харахад тэд мутант болсон хэрэг. Єєрєєр хэлбэл тэдний ген (DЕС2)-д мутаци явагдсан байдаг аж.

Енг Хуй Фу-гээр ахлуулсан Сан Франфискогийн Калифорнийн их сургуулийн мэдрэл судлаачдын баг нойргvйдэлд єртєєд байгаа америкийн 60-аад гэр бvлийн удмын санг судалсан байна. 2001, 2005 онд Калифорнийн судлаачид маш ховор тохиолдох эмгэгийг судлаад (Рег2) генд хувьсал явагдсаныг тогтоосон билээ. Энэ нь тvрvvлж унтах эмгэг юм. Уг євчнєєр євчилсєєр хvмvvсийн нойрсох мєчлєг нь ердийнхєєс єєр байдаг байна. Тэд 18-19 цагийн vед унтаж бvх хvн нойрсож байхад буюу 3-4 цагийн vед сэрдэг аж.

Энэхvv нээлтийг хийсний дараа судлаачид хvний удмын сан дахь єєрчлєлтийг судалсаар байгаа билээ. Тэдний ажил алхам алхмаар урагшилсаар л. Ингээд тэд саяхан (DEC2) генд хувьсал явагдсан байсныг илрvvлжээ. Эмэгтэй хvмvvст уг гений хувьсал явагдсан байна. Єдєрт зургаан цаг л унтдаг байсантай холбоотой. Энэ хувьсал єдєрт найман цаг унтдаг єєрєєр хэлбэл бvрэн нойртой хонодог нэг гэр бvлийн єєр бусад гишvvдэд илрээгvй юм.

Енг Хуй Фу болон тvvний багийн нээсэн генийн хувьсал маш ховор тохиолдох аж. Нойрсох хэмнэл нь алдагдсан хэмээн оношлогдсон 250 гаруй хvний удмын сангаас генийн єєрчлєлтийг олоогvй байна. Ингээд тэд хулгана дээр хувьсал явагдсан генийг бий болгож нойрсох мєчлєгийг нь судалжээ. Эдгээр хулганууд бага унтдаг болсон байна.

"Хvн єдєрт хэдэн цаг унтах хэрэгтэй мэдэх асуудал гарч ирнэ. Энэ нь нойрсох vйл явц хэрхэн явагддагийг сайн ойлгоход бидэнд туслах юм" гэсэн дvгнэлтийг Люсаннын их сургуулийн Мехди Тафти хийжээ.

No comments:

Post a Comment