10/23/09
Шvдний чигчлvvр модоор урлагийн гайхамшигт бvтээл туурвигч эр
Нью-Йоркын иргэн, 39 настай Stan Munro єєрийн бvтээсэн гайхалтай бvтээлээрээ алдаршсан хvн. Телевиз, сэтгvvл гэх мэт урлагтай холбоотой ажил эрхэлж явсан тэрбээр Технологийн загварын институтад шvдний чигчлvvр модоор урлагийн бvтээл туурвиж болох санаагаа олж харсан байна. 2003 онд Toothpick City I тєслєє эхлvvлэхдээ Stan энэ бол жинхэнэ ажил байх болно гэдгийг эхнэртэй итгvvлж чадсан тєдийгvй эхнэр нь боломжтой бvх л замаар тvvнд туслах болжээ. Нєхрийнхєє хамгийн vнэнч туслагч байж чадсан эхнэрийнхээ талаар Stan "Надад хэрэгтэй цагт тусалж чаддаг цорын ганц ивээн тэтгэгч бол миний эхнэр. Тэр vнэхээр сайн босс юм шvv" хэмээжээ. Stan єчvvхэн жижиг шvдний чигчлvvр моднуудыг нэг нэгээр нь цавуудан наасаар дэлхийн хамгийн сэтгэл хєдлєм, vзэсгэлэнтэй байшин барилгын цогцолборын жижигрvvлсэн хувилбаруудыг бvтээдэг. Тvvний 6 сая ширхэг шvдний чигчлvvр, 172 литр цавуу ашиглан хийсэн Toothpick City I тєсєл саяхан Испаний Mallorca хотын House of Katmandu-д дэлгэгдэн тавигдсан бєгєєд энэхvv vзэсгэлэнд дэлхийн 50 гаруй алдартай барилга байгууламжийг шvдний чигчлvvрэн хувилбар тавигдсан ба эдгээр хувилбарууд нь жинхэнэ байгууламжтай нь харьцуулахад 1:164 хэмжээтэй байсан байна. Харин Toothpick City II: Temples & Towers тєсєлд манай дэлхийн єнцєг булан бvрт сvндэрлэн байгаа шашны барилгууд, єндєр цамхагуудын мєн адил 1:164 хэмжээ бvхий 40 гаруй хувилбар багтах аж. Хоёр дахь тєслийн vзэсгэлэнгийн тєв хэсэгт ирэх оны дэлхийн хамгийн єндєр барилга гэгдэж байгаа Burj Dubai сvндэрлэх гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment