Энэхүү завшааныг ашиглан, Эзэн хааны гэр бүлийн зүгээс гадаадын улс орнуудтай тогтоосон нөхөрсөг харилцааг хөхиүлэн дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг танилцуулахыг зорилоо.
Эзэн хааны гэр бүл болон Цог жавхлант Эзэн хаан өөрөө бусад улс орнуудад хийх айлчлал болон гадаадын хаад, ерөнхийлөгч нарыг хүлээн авах замаар олон улсын түвшинд сайн харилцааг хөхиүлэн дэмжихэд гар бие оролцдог юм.
Түүнчлэн тэд хилийн чанадаас хүрэлцэн ирсэн өндөр хэмжээний бусад төлөөлөгч, удирдагчдыг хүлээн авч, гадаадын төрийн тэргүүнүүдтэй захидал, цахилгаан солилцон, баяр буюу гашуудлын үйл ажиллагаанд өөрийн элч төлөөлөгчийг илгээж, Япон улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийг хүлээн авдаг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment