Америк, Европоос гадна Ази тив дэлхийн хөгжлийн нэгэн чухал тулгуур төв болох үйл явц улам бүр хүчтэй болж, Энэтхэг, Хятад улсуудын түргэн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт нь дэлхий дахины анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.
Азийн улс орнууд худалдаа, эдийн засгийн хувьд улам бүр ойртон нягтарч, Азийн бондын нэгдсэн зах зээлийг байгуулах үйл явц өрнөж байгаагийн зэрэгцээ Азийн валютын санг байгуулах, Азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт бий болгох асуудлыг ч хэлэлцэж эхэллээ.
Дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг товчлон дүгнэвэл:
* даяаршилд зохих байраа эзэлж чадвал тухайн орнуудын хөгжил түргэсэх боломж бий болох;
* хүний хөгжлийн асуудлыг эн тэргүүнд анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тодорхой зорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэх;
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment