Сургуулийн холболт

12/15/09

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно:

* байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх;
* Улаанбаатар болон томоохон хот суурин газрын орчны бохирдлыг багасгах эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
* Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
* сэргээгдэх эрчим хүч ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлж, нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэрийн дан болон хоршсон хэрэглээг хөгжүүлэх;
* хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох;
* Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах хамтарсан төсөл хэрэгжүүлж, улмаар зах зээлийн үнээр худалдах;
* байгаль орчныг хамгаалах хяналтын тогтолцоог дэлхийн нийтийн жишгийн дагуу бүрдүүлэх.

No comments:

Post a Comment