. Монголчуудын эрхэмлэн дээдлэх зүйлс
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:
* Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах;
* шударга амьдарч, ажиллах, нийгмээ эвсэг, найрсаг байлгах;
* бие хүн, нийгмийн хөгжил дэвшлийг өөрсдийн гараар бусадтай хамтран бүтээн байгуулах;
* эх оронч үзэл нь улс орноо хөгжүүлснээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан бэхжүүлэх зарчим дээр тогтох зэрэг болно.
3.3. Монгол Улсын үндэсний хөгжлийн алсын хараа
Монгол Улсын үндэсний хөгжлийн 2021 он хүртэлх алсын харааг дор дурдсан байдлаар тодорхойлж байна:
“Монгол Улс нь өргөн уудам нутаг, байгалийн их нөөц баялаг, бахархам түүхтэй, итгэл найдвар дүүрэн, ирээдүйн зол жаргалтай орон” мөн.
Бидний монголчууд түүх, соёлоо эрхэмлэн хүндэлж, үндэсний бахархалтай, өндөр боловсролтой, өөрсөддөө итгэлтэй байж, хүсэл тэмүүлэлдээ хүрч, эх орондоо тав тухтай, чинээлэг, сэтгэл хангалуун аж төрнө.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment