Эдгээр төслийн аль аль нь боловсрол, эрүүл мэнд гэсэн хүний амьдралд нэн тэргүүнд тавигдах амьдралын үндсэн салбар дээрх хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа болно.
Энэ жил, одоогийн байдлаар өнөөдөр гарын үсэг зурсан хоёр төслийг оролцуулаад нийт 12 төсөлд 988,907 ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Түүний дотор Эрүүл мэндийн салбарт 1 төсөл, ЕБС-д 6-н төсөл хэрэгжээд байна.
“Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн засварын төсөл”-ийг НҮБ-ын хүүхдийн сангийн туслалцаатайгаар хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь тус улсад ажиллаж буй донор орнууд ба байгууллагууд хоорондын найрсаг сайн харилцаанд тулгуурласан хамтын ажиллагааны нэг жишээ бөгөөд цаашид ч доноруудын хамтын ажиллагааны дүнд тус улсад үзүүлэх тусламжийг улам бүр үр дүнтэй болгох шаардлагатай байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment