Монгол Улсын Үндэсний хөгжилд баримтлах зарчим
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дор дурдсан зарчим баримтлана:
* ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах;
* улс орны хөгжилд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцөлийг бүрдүүлэх;
* хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийг бий болгох;
* зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжил эрчимтэй, тогтвортой байх;
* хөрөнгө нөөцийг бодлогын тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан хуваарилах, түүнийг ил тод байлгах, зарцуулалтыг хянан гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дахин төлөвлөх;
* бүх талын түншлэлд суурилах;
* өөрчлөгдөмтгий нөхцөл байдалд уян хатан зохицох чадамжтай болох;
* бүх шатанд хариуцлага хүлээх чадвартай болох, ил тод байх, хууль дээдлэх.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment