Стратегийн зорилт 2. Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ:
* ашигт малтмал ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хууль хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгсэл, хөшүүргийг нэвтрүүлж, өөрийгөө санхүүжүүлэх механизмыг бий болгох замаар байгалийн нөөцийн менежментийг үндэсний болон орон нутгийн хэмжээнд сайжруулж, салбар хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох;
* монгол үндэстний үеийн үед онцлон хайрлаж, онгон байдлаар нь хадгалан үлдээх газар нутгийн үндэсний өвийн санг буй болгож, хамгаалалтанд авах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого, менежментийг боловсронгуй болгох;
* тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн түүний удирдлагын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага хангасан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment