Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүд
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг дор дурдсан зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:
* мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, монгол хүнийг бүх талаар хөгжүүлнэ
* экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологт, үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно.
* стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
* бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
* уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгоно.
* улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment