Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн. Хөгжлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.
3.4 Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэгч талууд, тэдний хүлээх үүрэг, оролцоо
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй. Үндэсний хөгжилд талууд дараахь үүрэг, оролцоотой байна:
Иргэд:
* гэр бүлээ асран тэтгэх, амьдралын хэв маяг нь эрүүл, саруул байх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, түүнд боловсрол олгох;
* аж ахуйч байх, олсон орлогоо зөв зарцуулах;
* хорт дадал зуршлаас татгалзаж, сэргийлж байх;
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment