12/15/09
Энэ удаагийн гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон Баянхонгор аймгийн засаг дарга Д.Амарсанаа “Өнөөдөр төслийн гэрээнд гарын үсэг зурснаар Бууцагаан сумын хамгийн тулгамдсан асуудал шийдвэрлэгдэж байгаа бөгөөд энэхүү төсөл хэрэгжих болсонд туйлын баяртай байна.” хэмээн талархлын үг хэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн захирал Адилбиш “Боловсролын салбарт тусламж үзүүлж байгаад сурагчид, тэдний эцэг эх мөн багш сурган хүмүүжүүлэгч нарыг төлөөлөн талархлаа илэрхийлье.” хэмээсэн юм.Мөн элчин сайд Т.Кидокоро уг төслийн талаар “Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээр, Монгол улсын боловсролын болон эрүүл мэндийн орчин, үйлчилгээ сайжран улмаар Монгол улсын цаашдын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болно хэмээн найдаж байна.” хэмээн үг хэллээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment