Энэ төслийн зорилго нь Монголын бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа болон оруулах мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, Япон орныг сонирхогч хүн бүхэнд япон хэл, японы соёлыг танилцуулан,
төрөл бүрийн мэдээллээр хангаснаар хоёр орны найрсаг харилцааг улам бат бэх болгож, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оршино.
Мэдээлэл харилцан солилцох төв болгох замаар Монгол улсыг хөгжүүлэх, боловсон хүчн
ийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахын тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаага явуулна. Үүнд:
1. Сургалтыг дэмжих төв
Боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай "бизнесийн сургалтын курс", "япон хэлний сургалтын курс" болон "компьютерийн курс" зэргийг зохион байгуулна.
2. Бүх талын хамтын ажиллагааны төв
Мэдээлэл солилцохын тулд "форум" буюу чуулга уулзалтыг зохион байгуулж, мэдээллийн бааз бий болгоно.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment