Сургуулийн холболт

12/15/09

монголын тухай1

* 1000 хүнд ногдох эмчийн тоо харьцангуй өндөр;
* хүн амын насны бүтэц зөв;
* макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа;
* Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр;
* ашигт малтмалын нөөц их;
* түүхийн баялаг сургамж, уламжлалтай;
* бараг бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягтай.


Хөгжлийн сул үзүүлэлтүүд:

* хүн амын өсөлт удаан, наслалт харьцангуй богино;
* нярай хүүхдийн болон эхийн эндэгдэл их;
* хүн амын тоо цөөн, тархай бутархай байршилтай, хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ялангуяа мэргэжлийн ур чадвар сайтай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;

монголын тухай

Монгол Улсын хөгжлийн хандлага. Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил эрчимжиж, Монгол Улсын гадаад эдийн засаг, худалдааны орчин нөхцөл тааламжтай болж, манай улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй хялбар холбогдож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд таниулах боломж нэмэгдэж байна. Энэхүү тааламжтай нөхцөл нь Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, эрчимтэй хөгжлийн замд гарах сайхан бололцоо олгож байна.

Манай улсын хөгжлийн давуу болоод сул талыг дэлхий нийтэд доорхи байдлаар үнэлж байна. Үүнд:

Хөгжлийн давуу үзүүлэлтүүд:

* анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
* вакцинжуулалтын хамрагдалт сайн;

Бүс нутгийн хөгжлийн хандлага1

# тухайн улс орны дотоодын хөгжлийн ялгаатай байдал арилах;
# байгаль орчинд халгүй хөгжихийн хамт байгалийн гамшгаас сэргийлэх чадамжтай болох;
# мэдээлэл, харилцаа, био, нано, роботикс, сансрын зэрэг шинэ технологийг эрчимтэй хөгжүүлэх өргөн боломж нэмэгдэх;
# шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн хөрөнгө зарцуулж, үр дүнг нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэн үр ашигтай болгох;
# бүс нутгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааг хөгжүүлэх, бүс нутгийг хамарсан үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо нэмэгдэх зэрэг хандлагатай байна гэж

Бүс нутгийн хөгжлийн хандлага

Америк, Европоос гадна Ази тив дэлхийн хөгжлийн нэгэн чухал тулгуур төв болох үйл явц улам бүр хүчтэй болж, Энэтхэг, Хятад улсуудын түргэн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт нь дэлхий дахины анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.

Азийн улс орнууд худалдаа, эдийн засгийн хувьд улам бүр ойртон нягтарч, Азийн бондын нэгдсэн зах зээлийг байгуулах үйл явц өрнөж байгаагийн зэрэгцээ Азийн валютын санг байгуулах, Азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт бий болгох асуудлыг ч хэлэлцэж эхэллээ.

Дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг товчлон дүгнэвэл:

* даяаршилд зохих байраа эзэлж чадвал тухайн орнуудын хөгжил түргэсэх боломж бий болох;
* хүний хөгжлийн асуудлыг эн тэргүүнд анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тодорхой зорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэх;

Дэлхийн хөгжлийн чиг хандлага

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна. Дэлхий дахины эдийн засаг, зах зээлийн харилцаанд мэдээлэл, хүн, барааны асар өргөн шилжилт хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний хил хязгааргүй урсгал явагдаж, түүнд суурилсан даяаршилын цоо шинэ нөхцөл байдал бүрдэж байгаагаас улс орнууд хүн, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн бодлогоо даян дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан тодорхойлох болов. Ийм нөхцөлд Монгол Улсын хөгжилд дэлхийн, ялангуяа Ази тив, Төв болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн хандлага, даяаршилын эерэг болон сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн аль алийг нь тооцож, хөгжлөө эрчимтэй бөгөөд тогтвортой болгохын тулд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратегиа тодорхойлох шаардлага тулгарч байна.

12/12/09

гэр орох зам


View mi home road in a larger map

хөгжил ба монгол улс

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны нээлтэнд
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үг

Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдаж албан ёсны нээлтээ хийж байгаатай холбогдуулан Та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажилд тань амжилт хүсье.

Энэхүү хороог Монгол Улсын төсвийн байдал тааруу, яамд, агентлагуудын бүтэц орон тоог цөөлж байх энэ эгзэгтэй үед байгуулж байгаагийн учир юу вэ гэвэл улсын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийх байгууллага зайлшгүй байх шаардлагатай байгаа юм.

Тус хороог байгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн барихад татгалзсан гишүүн нэг ч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл УИХ та бидний үйл ажиллагааг эхнээс нь дэмжиж, их итгэл найдвар хүлээлгэж байгаа юм.

Шинэ зорилт, шаардлагаас үүдэн шинээр байгуулагдан ажиллаж буй танай байгууллагын удирдлага, хамт олонд үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зорилго, цаг үеийн шаардлага, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар өөрийн санаа бодлыг товч хэлж, үүрэг даалгавар өгье.

Нэн түрүүнд Та бүхэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын хүрээнд зохицуулагдсан, урт, дунд богино хугацааны төлөвлөлтүүдийг хийж, төр засгаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.

Мөн Монгол Улсын хөгжлийн стратегийн загвар, тэргүүлэх чиглэл болон стратегийн зорилтуудыг дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн хандлагатай уялдуулан тодорхойлж, улс орны хөгжлийг нэгдсэн бодлогоор уялдуулан зохицуулах нөхцлийг бүрдүүлэх;

-Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн бүтцийн өөрчлөлтийн болон эдийн засгийн шинэтгэлийн бодлогыг хугацаа алдалгүй боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

-Салбар хоорондын бодлогын уялдаа зохицуулалтыг шууд хариуцан ажиллах, түүний хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хөрөнгө санхүү, ажиллах хүч, бусад нөөц бололцоог хамгийн үр өгөөжтэй, оновчтойгоор төвлөрүүлэн ашиглах гол хөшүүрэг болгон хувиргах;

-Дэвшилтэд технологи, инновацид түшиглэсэн өндөр бүтээмжтэй, экспортод чиглэсэн аж үйлдвэрийн салбар, дэд бүтцийг, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар Үндэсний хөгжлийн цогц бодлогод тодорхойлсон мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахад гол анхаарлаа хандуулах;

- Байнга хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн эдийн засгийн байдал, хөгжлийн хандлага, эдийн засгийн гадаад дотоод орчны судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийж, дээд зэргээр мэдрэмжтэй байх, тохиолдож болох аливаа эрсдлийг урьдчилан харсан, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээг тусгасан, дунд, урт хугацааны даацтай бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь Та бүхний үндсэн үүрэг байх болно.

Оюу Толгойн орд газрыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа энэ үед хөгжлийн цогц бодлого зайлшгүй хэрэгтэй нь харагдаж байна. Асар их хэмжээгээр шаардлагатай усны нөөцийг хэрхэн хангах вэ, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон асуудал анхаарлын төвд байгаа.

Жишээ нь, Төвийн шугамнаас татсан цахилгааны хүч Оюу Толгойн уурхайн хэрэгцээг хангаж чадахгүй. Иймд Шивээ-Овоо дахь уурхайн дэргэд цахилгаан станц барих зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдэх хэрэгтэй байна. Энэ бүхэнд л танай хорооны салбар хоорондын уялдааг хангасан бодлого, үйл ажиллагаа чухал байгаа юм.

Мөн би танай хороог гадаадын улс орнуудын ижил төстэй төрийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай нягт холбоотой ажиллана гэж ойлгож байна.

Дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүйн тулд бусад орнуудын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанаас ухаалгаар суралцан, өөрт хэрэгтэй туршлага, зүйлийг бодитойгоор тусган авч, магадгүй зарим зүйл дээр илүү сэтгэж, шинэ шийдлийг олохын тулд хязгаарлагдмал ч гэсэн байгаа нөөц, бололцоогоо дээд зэргээр ашиглах нь чухал болж байна. Үүний дотор тулгамдсан гол асуудлуудаа зөв тодорхойлж, хөгжлийн тэргүүлэх салбаруудад бодлого, төлөвлөлт, хөрөнгө мөнгөө төвлөрүүлэх замаар эдийн засаг, нийгмээ эрчимтэй хөгжүүлэх шаардлага онцгой анхаарал татаж байна.

Мэдээж Та бүхэн шинээр дөнгөж байгуулагдсан тул зовлон бэрхшээл ихээхэн тулгарч байгааг ойлгож байна. Бусад яамд, төрийн байгууллагуудтай харьцах зарчим тогтоогүй, хамтран ажиллах суурь тавигдаагүй байгаа байх. Гэвч энэ бүгдийг даван салбар яамдуудын бодлогыг нэгтгэн, хоорондын уялдаа холбоог сайжруулж өгөх хэрэгтэй.

Нэг үгээр хэлбэл Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг шийдвэрлэхэд салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, тэдгээрийн хоорондын үйл ажиллагааг зохицуулах үндсэн байгууллага байх учиртай юм.

Цэргийн хүний үгээр хэлбэл би Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Монгол Улсын эдийн засгийн бодлогын “Жанжин штаб” гэж нэрлэмээр байна. Энгийн хүний үгээр бол танай байгууллага төрийн эдийн засаг, нийгмийн бодлого, хөгжлийн хөтөч байгууллага байх ёстой юм. Иймд танай байгууллагад онцгой шаардлага тавигдаж, чадварлаг өндөр боловсролтой боловсон хүчин ажиллах ёстой.

Төгсгөлд нь тэмдэглэхэд ийнхүү ХХI зуун дахь улс орны хөгжлийн ирээдүй зөв бүтцийг тодорхойлох, түүнд хүрэх зам, чигийг нь боловсруулж, бодлогоор хэрэгжүүлэх асар чухал, хариуцлагатай ажил Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлага, хамт олны өмнө зогсож байгаа бөгөөд Та бүхнийг энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би Та бүхний ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно.

Ингээд шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны удирдлага, хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин ажлын амжилт хүсэн ерөөе.