Сургуулийн холболт

12/15/09

монголын тухай8

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүд
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг дор дурдсан зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:

* мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, монгол хүнийг бүх талаар хөгжүүлнэ
* экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологт, үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно.
* стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
* бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
* уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгоно.
* улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ.

монголын тухай7

Иргэний нийгэм:

* төрийн байгууллага, түүний удирдах ажилтны үйл ажиллагаанд үр нөлөөтэй хяналт тавих;
* нийтийг хамарсан аливаа шийдвэр гаргахад өөрийн дуу хоолойг нэмэрлэж оролцох.


Төр:

* иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх;
* банк, санхүүгийн зохистой, найдвартай тогтолцоо бий болгож, түүний эрүүл, ил тод орчныг хангах;
* төрийн удирдлагын хариуцлагатай, нээлттэй, шуурхай байдал, мэдээ, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
* төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бий болгох;
* бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох, эрх зүйн актын тоог цөөн байлгах.

монголын тухай6

* өндөр мэдлэг боловсролтой болох, боловсролоо байнга дээшлүүлэх чадвартай байх;
* эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандах, хүлээсэн үүргээ биелүүлж байх;
* нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойг хүргэдэг байх;
* төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхээ эдлэх.


Бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага:

* ажлын байр нэмэгдүүлэхийг эрмэлзэх;
* ажлын байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх;
* ажилтныхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх;
* хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх;
* байгаль орчноо хамгаалах, түүнд халгүй шинэ технологи нэвтрүүлэх;
* зах зээлд шударгаар өрсөлдөх;
* ил тод үйл ажиллагаа явуулах, тайлагнах.

монголын тухай5

Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн. Хөгжлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.

3.4 Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэгч талууд, тэдний хүлээх үүрэг, оролцоо
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй. Үндэсний хөгжилд талууд дараахь үүрэг, оролцоотой байна:

Иргэд:

* гэр бүлээ асран тэтгэх, амьдралын хэв маяг нь эрүүл, саруул байх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, түүнд боловсрол олгох;
* аж ахуйч байх, олсон орлогоо зөв зарцуулах;
* хорт дадал зуршлаас татгалзаж, сэргийлж байх;

монголын тухай4

. Монголчуудын эрхэмлэн дээдлэх зүйлс
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:

* Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах;
* шударга амьдарч, ажиллах, нийгмээ эвсэг, найрсаг байлгах;
* бие хүн, нийгмийн хөгжил дэвшлийг өөрсдийн гараар бусадтай хамтран бүтээн байгуулах;
* эх оронч үзэл нь улс орноо хөгжүүлснээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан бэхжүүлэх зарчим дээр тогтох зэрэг болно.


3.3. Монгол Улсын үндэсний хөгжлийн алсын хараа
Монгол Улсын үндэсний хөгжлийн 2021 он хүртэлх алсын харааг дор дурдсан байдлаар тодорхойлж байна:

“Монгол Улс нь өргөн уудам нутаг, байгалийн их нөөц баялаг, бахархам түүхтэй, итгэл найдвар дүүрэн, ирээдүйн зол жаргалтай орон” мөн.

Бидний монголчууд түүх, соёлоо эрхэмлэн хүндэлж, үндэсний бахархалтай, өндөр боловсролтой, өөрсөддөө итгэлтэй байж, хүсэл тэмүүлэлдээ хүрч, эх орондоо тав тухтай, чинээлэг, сэтгэл хангалуун аж төрнө.

монголын тухай3

Монгол Улсын Үндэсний хөгжилд баримтлах зарчим
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дор дурдсан зарчим баримтлана:

* ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах;
* улс орны хөгжилд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцөлийг бүрдүүлэх;
* хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийг бий болгох;
* зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжил эрчимтэй, тогтвортой байх;
* хөрөнгө нөөцийг бодлогын тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан хуваарилах, түүнийг ил тод байлгах, зарцуулалтыг хянан гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дахин төлөвлөх;
* бүх талын түншлэлд суурилах;
* өөрчлөгдөмтгий нөхцөл байдалд уян хатан зохицох чадамжтай болох;
* бүх шатанд хариуцлага хүлээх чадвартай болох, ил тод байх, хууль дээдлэх.

монголын тухай2

# боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул;
# уур амьсгал нь эрс тэс, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл цаг уурын өөрчлөлтөөс хэт хамааралтай;
# ойт талбайн эзлэх хувь бага, цөлжилтийн явц хурдасч байгаа, экосистемийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул;
# эрчим хүчний хангамж бага, найдваргүй, дэд бүтэц сул хөгжсөн;
# тивийн болон бүс нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй;
# орон сууцны хүрэлцээ тааруу;
# ажилгүйдэл, ядуурал их;
# эдийн засгийн бүтэц өрөөсгөл;
# Засгийн газрын зарлагын хэмжээ хэт их;
# тусгай зөвшөөрөл олгох үйл явц удаан, хүнд суртал, авлига их,