Сургуулийн холболт

12/15/09

японы улсын тухай3

Уг төсөлд нийт 168,869 ам.доллар буюу ойролцоогоор 241,100,000 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлж байгаа болно.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр нь ялангуяа энгийн ард иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн салбарт түлхүү анхаардаг бөгөөд орон нутаг дахь нийтийн аж ахуйг сайжруулснаар нийгэм, эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэх зорилготой ажилладаг юм.

Өнөөдөр гарын үсэг зурсан 2 төслийн 1 нь боловсролын байгууллагын орчинг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд нөгөө 1 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын орчинг сайжруулах төсөл юм.

японы улсын тухай2

2009 оны “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эмнэлгийн засварын төсөл” болон “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

10-р сарын 16-ны өдөр, Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын яаманд Элчин сайд Т.Кидокоро болон Баянхонгор Аймгийн Засаг Дарга Д.Амарсанаа, Өмнөговь Аймгийн Засаг Дарга Б.Бадраа нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эмнэлгийн засварын төсөл” болон “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

японы улсын тухай1

Энэхүү завшааныг ашиглан, Эзэн хааны гэр бүлийн зүгээс гадаадын улс орнуудтай тогтоосон нөхөрсөг харилцааг хөхиүлэн дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг танилцуулахыг зорилоо.
Эзэн хааны гэр бүл болон Цог жавхлант Эзэн хаан өөрөө бусад улс орнуудад хийх айлчлал болон гадаадын хаад, ерөнхийлөгч нарыг хүлээн авах замаар олон улсын түвшинд сайн харилцааг хөхиүлэн дэмжихэд гар бие оролцдог юм.

Түүнчлэн тэд хилийн чанадаас хүрэлцэн ирсэн өндөр хэмжээний бусад төлөөлөгч, удирдагчдыг хүлээн авч, гадаадын төрийн тэргүүнүүдтэй захидал, цахилгаан солилцон, баяр буюу гашуудлын үйл ажиллагаанд өөрийн элч төлөөлөгчийг илгээж, Япон улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийг хүлээн авдаг байна.

японы улсын тухай

Цог жавхлант Эзэн хаан, хаан сэнтийд заларсны 20 жилийн ой

Эзэн хаан Хирохито (буюу Эзэн хаан Шова) талаал төгссөн 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Цог жавхлант Эзэн хаан Акихито Япон улсын 125 дахь Эзэн хаанаар өргөмжлөгдсөн билээ. Сэнтийд залрах ёслолын ажиллагаа 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эзэн хааны ордонд болжээ. 158 орны төлөөлөгчид гадаадас хүрэлцэн ирсний дотор хаад, төрийн тэргүүнүүд болон олон улсын хоёр байгууллагын тэргүүн арга хэмжээнд оролцсон байна.

Энэ оны 1 дүгээр сарын 7-нд Эзэн хаан сэнтийд заларсны 20 жилийн ойтойгоо золгосон билээ. Холбогдох яам, агентлагууд, тэдгээрийн дотор Япон улсын Гадаад хэргийн яам Эзэн хаан сэнтийд заларсны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төрөл бүрийн арга хэмжээнүүдийн зохион явуулахаар төлөвлөжээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО 2

Стратегийн зорилт 3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ. “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:

* усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ус хэмнэх усны нөөцийн менежмент, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах;
* гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан арвижуулах замаар хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдвэрлэх;
* хотуудыг болон уул уурхайн үйлдвэрлэлийг хэрэгцээт усаар хангах усны нөөцийг нэмэгдүүлэх.


Стратегийн зорилт 4. Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцөлийг хангана:

* ойн санд сансрын мэдээ ашиглаж, зайнаас тандан судлах аргаар хайгуул, судалгаа хийж, тархалт, бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоон ойн зураглал, ойн тогтвортой менежментийн хөтөлбөр боловсруулж, газар зүйн

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО 1

Стратегийн зорилт 2. Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ:

* ашигт малтмал ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хууль хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгсэл, хөшүүргийг нэвтрүүлж, өөрийгөө санхүүжүүлэх механизмыг бий болгох замаар байгалийн нөөцийн менежментийг үндэсний болон орон нутгийн хэмжээнд сайжруулж, салбар хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох;
* монгол үндэстний үеийн үед онцлон хайрлаж, онгон байдлаар нь хадгалан үлдээх газар нутгийн үндэсний өвийн санг буй болгож, хамгаалалтанд авах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого, менежментийг боловсронгуй болгох;
* тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн түүний удирдлагын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага хангасан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно:

* байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх;
* Улаанбаатар болон томоохон хот суурин газрын орчны бохирдлыг багасгах эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
* Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
* сэргээгдэх эрчим хүч ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлж, нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэрийн дан болон хоршсон хэрэглээг хөгжүүлэх;
* хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох;
* Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах хамтарсан төсөл хэрэгжүүлж, улмаар зах зээлийн үнээр худалдах;
* байгаль орчныг хамгаалах хяналтын тогтолцоог дэлхийн нийтийн жишгийн дагуу бүрдүүлэх.